Сонирхолтой

Хүний оюун ухаанд багтамгүй шинжлэх ухааны сонирхолтой 10 баримт

1. Хүний тархи секундэд 11 сая мэдээлэл хүлээн авч чадах ч ердөө түүний 40-ийг л тогтоодог.

2. Шинжлэх ухаанд, эрдэмтэд олон жил тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэж маргаж ирсэн. Саяхнаас өндөг биш тахиа анхдагч гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

3. Ургамлуудад өөрийн гэсэн гэр бүл байдаг. Тэдэнд ямар ч ой санамж байхгүй хэдий ч ижил болон ойр төрлийнхнөө таньж, тэдгээр нь ойр байвал илүү хүрдан ургадаг.

4. Хэрвээ дэлхийг нэвт хонгил ухаад юм унагавал нөгөө тал хүртлээ ердөө 42 минут 12 секундэд /дунджаар 18,100 км/цагийн хурдтайгаар/ туулна гэжээ. Хүн үсэрлээ гэж бодоход нөгөө талд хүрээд амжиж ирмэгнээс зуурч авахгүй бол эргээд унана гэнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн цөм хүртлээ асар хурдан унаад цаашаагаа ирмэг хүрэхэд бараг хурдгүй болж очих гэнэ.

5. Зөөлөн /нялцгай/ биетэн манай дэлхийн хамгийн урт насалдаг амьтан. Тэд 507 жил насалжээ. Учир нь эрдэмтэд ийм жилийн настай биет олоод үхсэн гээд судалж байтал тэр нь амьд байсан байна.

6. Аварга загас /акул/ 100 жил наслах боломжтой.

7. Хэрвээ та машинаа эгц дээшээ жолоодон явж чаддаг байсан бол нэг цагийн дараа гэхэд сансарт хүрчихсэн явах болно.

8. Дунд зэргийн хэмжээний цамхагт бөөн үүлний жин (аадар борооны үүл биш) 80 заантай тэнцэхээр байдаг гэнэ.

9. ОХУ-ын газар нутаг Дэлхий ван /Плутон/ гарагаас ч том.

10. Гар барилт нь үнсэлтээс илүү их нян дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, та мэндлэхдээ ч баярлахдаа ч юм уу гар гараа барьж сэгсрэлцсэнээс үнсэлцэх дээр шүү гэсэн үг.

031
smoow

You may also like

Comments are closed.