Дэлхий

Жуулчдыг айлгаж байсан махчин загасыг цааш нь харуулсан ХӨЛЧҮҮ эр

Египетэд амралтаа өнгөрүүлэн найз нартайгаа доргиж байсан серб эр тус улсад баатар болжээ. Учир нь тэрбээр с.огтуу байхдаа ус руу үсэрч махчин загас мөргөн жуулчдыг айлгаж байсан араатныг  цааш нь харуулсан байна.

Египетийн Улаан тэнгис дэх Шарм Эль Шейх амралтын газар амарч байхдаа найз нартайгаа ихээхэн хэмжээгээр уужээ.

Багагүй хөлчүүрхсэн тэрбээр ус руу үсэрдэг тавцангаас доош үсэрсэн байна. Харин энэ үед ус цалгилах байсан ч серб эр аварга том махчин загасны яг толгой дээр унажээ.

Жуулчдыг айлгаж байсан араатныг устгасан с.огтуу эр хэт их а.рхи уусан байсан учир харамсалтай нь баатарлаг үйлсээ огт санахгүй байгаа аж. Тэрбээр одоо а.рхины хордлогод орж, эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ.

Олон хоног а.рхидсан Стевич усанд орохоор шийдэн наран шарлагын газрын усанд сэлэх тавцан руу явсны дараа ийм зүйл болсон гэж хамт байсан найз нь ярьжээ.

trendy.mn™

035
CAXAP

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий