ЗөвлөгөөЛайфстайл

Хүнсний соданы ид шид

Хүнсний сода буюу содиум бикарбонатыг энгийн бодис гэхээс илүү ид шидтэй нунтаг гэж хэлж болно. Хүнс, ахуй, эрүүл мэнд, гоо сайхан гээд бүхий л зүйлд ашиглагдаж, үр дүнгээ үзүүлдэг хүнсний содыг юунд, хэрхэн хэрэглэж болохыг танилцуулья.

Угаалганд

– Хүнсний соданы ид шид

– Угаалгын дараа хувцас хэрэглэлийг зайлах, элдэв үнэрийг арилгах

– Дотуур хувцаснаас хөлсни шарласан толбыг арилгах

– Цайруулагчийн үүрэг гүйцэтгэх

– Жимсний шүүс, дарсны толбыг ул мөргүй арилгах

– Тосыг толбо арилгах

– Бэхний толбыг ул мөргүй арилгах

– Нүүр гар, ваннын алчуурыг зөөллөх

Гал тогоонд

– Хүнсний соданы ид шид

– Хүнсний сода бол байгальд ээлтэй цэвэрлэгээний бодис юм.

– Богино долгионы зуух болон шарах шүүгээний дотор талыг цэвэрлэх

– Модон тавилга, хийн зуух, плиткан дээр үсэрсэн тосны толбыг арилгах

– Гамбанз ариутган, халдваргүйжүүлэх

– Бүх төрлийн товч, товчлууран дээрх будаг, тосны толбыг арилгах

– Гал тогооны шүүгээ, шарах шүүгээний шилэн нүүрийг цэвэрлэх

– Цай, кофены толбыг арилгах

– Хүнсний ногоо, жимс жимсгэнийн хальсыг цэвэрлэх

– Ногоо, жимсийг пестицид болон бусад химийн бодисоос бүрэн цэвэрлэж угаах

– Хөргөгч, хөлдөөгчний дотор хэсгийг угаах

– Хоол, хүнсний түлэгдэж, шатсан толбыг арилгах

– Хоолны дараах элдэв үнэрийг арилгах

– Цайны болон бүх төрлийн гүцийг шинэ мэт болгон цэвэрлэх

– Хайруулын тавагны ёроолыг цэвэрлэх

Гэр ахуйд

– Мөнгө, метал чимэглэл, эдлэлийн өнгөлгөөнд

– Ариун цэврийн өрөө, суултуур, угаалтуурыг ариутган цэвэрлэх, толбыг нь арилгах

– Бөглөөс гаргахад

– Модон эдлэл дээр тогтсон бүх төрлийн толбо арилгахад

– Болор, шилэн эдлэлийг өнгөлж гялалзуулахад

– Тосон будаг, бэх, маркерийн толбо арилгах

– Ил зуухны хөө тортог, тоосгыг нь цэвэрлэхэд

– Спорт гутлыг цэвэрлэж цайруулахад

– Индүүний ул цэвэрлэхэд

– Хүүхдийн тоглоомыг ариутгаж цэвэрлэхэд

– Метал эдлэл дээрх элдэв толбыг арилгахад

Ариутгалд

– Хүнсний соданы ид шид

– Гуталд шингэсэн эвгүй үнэр арилгахад

– Гарт шингэсэн загас, далайн бүтээгдэхүүний үнэрийг арилгахад

– Хөргөгч, богино долгионы зуухны үнэрийг арилгахад

– Муур, нохойн шээсний толбыг арилгахад

– Матрасс, хөнжил гудсанд шингэсэн үнэр арилгахад

– Машинд шингэсэн тамхины үнэрийг арилгахад

Хүнсэнд

– Хүнсний соданы ид шид

– Үхэр, тахианы махыг зөөлрүүлэхэд

– Улаан лоолийг зөөлрүүлж нухаш хийхэд

– Жүржийн шүүсний исгэлэн амтыг багасгахад

– Цагаан цэцэгт байцааны өнгийг сэргээж, үнэрийг арилгахад

– Сүүг ээдэж муудахаас сэргийлэхэд

Өвдөлт зовиур намдаахад

Хүнсний содаг ахуйн хэрэгцээнд өвдөлт, зовиур намдаах зэрэгт ашиглаж болдог. Бүлээн усанд тохиромжтой хэмжээгээр найруулсан сода нь ариутгах, шарх цэвэрлэхэд ашиглагддаг. Тухайлбал:

– Хоолны шингэц сайжруулахад (натрийн бикарбонат нь хамгийн шилдэг антисид болдог)

– Хүнсний ногооноос үүдэлтэй гэдэсний дүүрэлтийг багасгах

– Далайн мөгөөрсөнд хатгуулсан шархны хорыг цэвэрлэх, цочролыг багасгахад

– Салхин цэцэг өвчний тууралтын загтнааг багасгаж, шархны эдгэрэлтийг хурдасгахад

– Бөөрний үрэвслийн өвдөлтийг намдаахад

– Хамрын битүүрлийг цэвэрлэхэд

– Бие хөндүүр, булгарлыг намдаахад

– Хэлээ түлэхэд

Амны хөндийн шарх, шархлааг цэвэрлэн ариутгахад

– Хүнсний соданы ид шид

– Амны хөндий, шүдний эмчилгээнд

– Шүдний өнгийг цайруулах

– Шүд, буйлны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд

– Амны эвгүй үнэрийг арилгахад

– Шүдний оо-той адил үр дүнтэй учир угаахад ашиглаж болно

– Хиймэл шүдээ угааж, цэвэрлэхэд

Үс, арьсны асуудлаасаа салахад

– Хүнсний соданы ид шид

– Биеийн үс хуссаны дараах загтнааг арилгана

– Хар, цагаан батгыг арилгахад ашиглагдана

– Бие, нүүрний хамгийн зөөлөн, шилдэг гуужуулагч болдог

– Шампунь дууссан үед үсээ угааж болно

– Ангиржуулагчийн үүргийг ч гүйцэтгэнэ

– Өвдөг, тохой, суга, цавины хэсэг дэх харласан арьсыг цайруулна

– Бусад тохиолдолд

– Хүнсний соданы ид шид

– Устай найруулсан содыг гал унтраахад ашиглаж болно

– Гэрийн нөхцөлд найруулан бэлтгэж болдог хортон шавьжны эсрэг цацлага, фунгицидийн үүрэг гүйцэтгэдэг

– Хүнсний сода, сахарын холимог нь шоргоолж, шумуулны эсрэг хамгийн үр дүнтэй, хямд төсөр бэлдмэл болдог

– Хогийн ургамалаас зүлэг, ногоогоо хамгаалах үр дүнтэй бэлдмэл болдог

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™

016
CAXAP

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн