ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Ямар ч эм хэрэглэхгүй гэрийн аргаар ханиадыг нам дарах аргууд

Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга

Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй. Мөн нэг грамм аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Үүнээс гадна амин дэмээр баялаг хоол идэх, дулаан хувцаслаж байх, их хэмжээний шингэн уух хэрэгтэй юмшүү.

Сүүгээр ханиад дарах арга

500 грамм сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаарай. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж ууж болно. Цагаан цөцгийн тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.

Зөгийн балаар ханиад дарах арга

Нэг цайны халбага зөгийн балыг 2 хагас цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаана. Бага насны хүүхдэд мөн манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэж болно. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй.

Хий ханиалгасан үед

Чацарганыг сайн нухаж няцлаад 200 грамм усанл хийж 30 минут орчим буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно. Яншуй 3 ширхэгийг буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. Том хүнд 5 ширхэг яншуй 150 грамм усанд хийж 23 минут буцалгаад бүлээнээр нь ууна. Хөх дэгд, цагаан дэгд,  царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.

Сүүнд чихэр өвс чанах

Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог. Чацарганыг сайн нухаж няцлаад 200 грамм усанд 10 грамм хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна.

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™

   

014
CAXAP

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн