ЗөвлөгөөЭрүүл Мэнд

Эдгээр 6 зовиурыг мааш амархан үгүй болгох арга

Цээж хорсож, гашуун оргиод байвал

Хөлөө хагас нугалан, зүүн талруугаа харж хэвтээд, аль болох өндөр дэр дэрлээрэй. Ингэвэл ходоодноос дээшээ ялгарах хүчил багасдаг. Хэрэвээ энэ зовиур тогтмол илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Хөлийн булчин хүндэрч, хөндүүрлэж байвал

Хөлөндөө иллэг хийж тайвшруулаад, халуун жин тавиарай.

Хурхирахгүй унтахын тулд

Хажуу талаараа толгойн доороо гараа хийж дэрлэсэн байрлалаар унтана. Давстай усаар эсвэл зориулалтын цацлагаар унтахын өмнө хамраа сайн цэвэрлэх хэрэгтэй. Мөн унтахаас 3 цагийн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Хэрэв мөр тань өвдвөл

Дээшээ харж хэвтээд, энгэртээ зөөлөн дэр тэвэрч унтаарай. Ингэвэл мөрний зовиур багасаж сайхан амарна.

Орой унтаж чадахгүй байгаа бол

Унтахаасаа өмнө хэт их юм бодож болохгүй. 7 цагийн өмнөөс каффейн агуулсан цай, ундаа, кофе ууж болохгүй. Өглөө бүр дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийвэл оройдоо хурдан унтдаг.

Өглөө сэрж чадахгүй байвал

Амралтын өдрүүдээр ч эрт сэрж хэвшвэл, өглөө сэргэг сэрнэ. Үүнээс гадна махан хоолоо багасгах хэрэгтэй.

Илүү сонирхолтой мэдээлэл үзэхийг хүсвэл доор байрлах лайк товчийг дараарай

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn

034
CAXAP

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн