Лайфстайл

Амьдралын гашуун үнэн: Үнэн сэтгэлээсээ дурласан үeд араар тавилт нь алдаа биш

“Хэрэв чи хоёр хүнд нэгэн зэрэг дурлавал хоёр дахийг нь сонгоорой. Учир нь эхний хүндээ үнэхээр л хайртай байсан бол хоёр дахид нь дурлахгүй байх байсан юм.” -Жонни Дeпп

Бидний амьдрал хачирхалтай, сонин зүйлсээр дүүрэн. Тэр бүү хэл хэзээ ч хийхгүй гэж байсан зүйлээ хийх тохиолдол ч гардаг. Амьдрал баялаг шүү дээ. Магадгүй чи өөрийгөө муу найз бүсгүй биш, хайртыгаа хэзээ ч хуурахгүй хүн гэж бодож байтал нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өөрийгөө буруутгаж, сэтгэлээр уналгүй, бүхнийг зөвөөр хүлээж аваад урагшаа явахыг зөвлөх гэж энэ нийтлэлийг бичлээ.

Хэрвээ үнэнч байж чадаагүй л бол чи түүнд хайргүй байжээ. Өөрийн ухамсартайгаар хайртыгаа хуурч, араар тавина гэдэг бол түүндээ хайргүйн илрэл юм. Намайг уучлаарай, гэхдээ энэ бол үнэн. Хүмүүс алдаа гаргадаг шүү дээ гэж өөрийгөө өмөөрч байна уу? Хонгорхон минь дээ, үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш юм.

Хэдэн жилийн өмнөх би юу хүсэж байна түүнийгээ л хийдэг, сайхан залуустай болзож өөрийнхөө гоо сайхныг мэдрэх дуртай, оргилуун бүсгүйчүүдийн нэг байлаа. Миний сэтгэлийг булаах сайхан залуу байгаагүй ч хамтдаа хоол идэж, кино үзэж, биe биe рүүгээ тэмүүлэх“тийм нэг” хүнтэй байх дуртай байсан юм. “Тийм нэг” хүнтэй зэрэгцээд түүнээс илүү “тийм нэгэн” гарч ирвэл түүний урилгаас хэзээ ч татгалзаж байсангүй.

Яагаад тэр вэ?

Учир нь би хэзээ ч тэдэнд хайртай байгаагүй юм. Тиймээс л би эдгээр харилцаа дуусгавар болох үед хэзээ ч гэмшиж үзээгүй, ганц ч дусал нулимс унагаж байсангүй. Магадгүй бүсгүй хүн бүрийн амьдралд ийм үе байдаг байх.

Дахин хэлье. Хэрвээ чи хэн нэгэнд үнэхээр хайртай бас түүнийгээ хүндэлдэг бол хэзээ ч хуурах бодол толгойд чинь орж ирэхгүй. Учир нь үнэн сэтгэлээсээ дурласан үeд “араар тавилт” нь алдаа биш юм.

Хүндлэлийн талаар ярьцгаая

Хүндэлж байна гэдэг нь хайрын илрэл. Хүндэлдэг хүндээ бид хууралт, араар тавилтын гашуун амтыг мэдрүүлэхийг хүсдэггүй. Хэдэн жилийн өмнө би анх удаа нэгэн залууд ухаангүй дурлаж байлаа. Энэ үeрхлийн онцлог нь би тэр хүнийг хүндэлдэг байсан юм.

Тэр маань үнэхээр романтик, эмэгтэй хүнтэй их сайхан харьцдаг, хэрэгтэй үeд үргэлж дэргэд маань байдаг, яг л мөрөөдлийн минь ханхүү байлаа. Бас сайн найз минь байсан юм. Тэр үeд би өөрийгөө өөр хэн нэгэнтэй болзох нь байтугай, хамт кофе ууж байгаагаар ч төсөөлж чаддаггүй байсан. Хүндэлдэг хүнээ гомдоох талаар бодох нь байтугаа энэ талаарх санаа нь л миний зүрхийг өвтгөдөг. Би тэгж байгаагүй, тэгэх ч үгүй.

Хэрвээ чи найз залуу/охиноо хуурсан бол түүнийг хүндэлдэггүй гэсэн үг. Тиймээс түүнийг хайрлаж хүндэтгэх нэгэн рүү нь эртхэн явуулаарай. Өөрийн чинь үнэнч биш байдал та хоёрыг тохирохгүй хүмүүс гэдгийг хангалттай харуулчихлаа шүү дээ. Гэхдээ ийм зүйл болсонд өөрийгөө хэтэрхий ихээр буруутгаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Мэдээж сайхан зүйл биш ч зүгээр л өөрийгөө түүнд хайргүй гэдэгтэй эвлэрээд цааш яваарай.

Хайр болон шохоорхлыг ялга

Бага насанд л шохоорхлын тухай яригддаг юм биш. Чамд хэн нэгэн таалагдаж, түүний талаар бодож, уулзмаар санагдана гэдэг ч өөрөө шохоорхол байж мэднэ. Үүнийг хайр дурлал гэх ариун нандин зүйлтэй андуурах хэрэггүй. “Хайр мөн үү?, шохоорхол ч байж болно шүү дээ” гэсэн өнцгөөс бодож үзэн хариултыг нь олоорой. Хэрвээ бүхий л зүрх сэтгэлээрээ нэг хүнийг хайрлаж байгаа бол хэзээ ч хоёр дахь хүн гэж байдаггүй. Хоёр дахь хүний талаарх бодол ч орж ирэхгүй.

Олон жилийн турш нандигнан хадгалж ирсэн цорын ганц харилцаагаа үгүй хийж, бууж өгөхийг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ нэг л зүйлийг санаарай. Тэр нандин үeрхлийн үнэ цэнийг ойлгодог бол, үнэлдэг бол хэзээ ч хэн нэгэнд хүрэх тухай, сeкс хийх тухай бодол төрдөггүй юм шүү.

015

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн