Лайфстайл

ХҮН ЭНЭ ОРЧЛОНД АМЬДРАХДАА 12 ОРДЫГ ТУУЛЖ АМЬДАРДАГ.

Энэ бол өөрийгөө “би” гэж ойлгож, бусдаас ялгах үе. Хүний тархины үйл ажиллагаа, тухайлбал ойлгох, анхаарах, бодох, тогтоох, ярих зэрэг бүхий л үйл явц энэ л үед хөгжихийн зэрэгцээ ямар үүрэг хариуцлага хүлээж буйгаа ч ойлгож эхэлдэг.

8-14 НАС ҮХРИЙН ХҮЧИН ДОР УЛИРДАГ

Энэ үед хүн бие дааж сурдаг. Хүүхдэд хүрээлэн буй орчин чухал үүрэгтэй. Тиймээс энэ үед тогтсон хүний зан чанарыг цаашид эвдэхэд бэрх учраас үүнд анхаарах учиртай. Мөн энэ л үед хүн сайн сайхныг амсахын тулд мэдлэг, боловсрол хэрэгтэйг ухаарахаас гадна хувийн өмчтэй байх шунал, нэр алдарт дурлах зэрэг муу зан төлөвшдөг байна. Хүүхэд юу дуртайгаа идэхийг хүсдэг. Энэ үед бие махбодь нөөц хадгалж эхэлдэг тул дотоод эрхтний олон өвчний суурь үүсдэг байна.

15-21 НАСАНД ИХРИЙНХНИЙ НӨЛӨӨНД ХӨТЛӨГДӨНӨ

Ертөнц бүх талаараа шинэ содон харагддаг энэ үед ихрийнхнийг удирддаг Буд гаригийн нөлөөгөөр бусадтай бодол санаагаа солилцох хүсэлд автдаг. Аливааг төлөвлөж, бусадтай хуваалцаж суралцдаг энэ л үед сэтгэхүйн чанарууд, тухайлбал өвөрмөц, хуучинсаг, уян хатан зэрэг зан төлөвшдөг. Сурах чадвартай болж, танин мэдэхүйн сонирхол нь хөгждөг. Энэ бол оюун ухааны эрчимтэй үе тул мэдлэгээ өргөжүүлэхэд цаг хугацаагаа зориулах хэрэгтэй. Чухам энэ үед оюуны хөдөлмөрт дурлах хүслэн бий болдог.

22-28 НАС ХАЙР ДУРЛАЛЫН ҮЕ

Хайрлан дурлах мэдрэмж төрж, ойр дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, улам дотносдог үе. Энэ үед хүн өөрийн гэсэн орон гэр, үр хүүхэдтэй болж, амьдралаа босгож, үр хүүхдээ хайрлана. Энэ нь “төрөл төрөгсөд” гэсэн ойлголтыг өргөжүүлдэг. Тиймээс энэ бол хүчтэй тусгалын үе юм.

29-35 НАС АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГЭРЭЛТЭЙ ҮЕ

АРСЛАНГИЙН ЭРЧИМ ДОР

Цэцэглэн манддаг 29-35 насанд хүн маш ихийг амжуулж, мэдлэг, мэдээлэл хуримтлуулж амжина. Амьдралын эрч хүч нь цацарч байдаг энэ үед оюун ухаан, зан суртахуун бүрэн төлөвшдөг. Мөн амгалан тайван, өөрийнхөө хүчинд итгэлтэй болохоос гадна орчиндоо зохицох чадварыг төгс эзэмшдэг. Энэ насанд нэр хүнд өсөх хамгийн чухал үе.

36-42 НАС ОХИНЫ ЭРЧИМД ХАМААРНА

Энэ үед хүн оюун ухааны хувьд хүчирхэг болдог ч биеийн чадал нь аажмаар буурдаг. Өөрт байгаа сайхан бүхнийг эх орондоо зориулахыг хичээдэг үе учраас бусдад өгөх, омог бардам зан ба аминч үзэл гэдгийг ялгаж сурсан байдаг. Хүн завшихыг хүсдэг зандаа хөтлөгдөх тусам өчнөөн өвчин зовлон хуримтлагдсаар байдаг бөгөөд хэрэв тийм бол энэ үед нь илэрдэг байна. Оюун ухаанд хуримтлагдсан хог бүхэн эмгэг өвчин болж гардаг нь энэ аж.

43-49 НАС ЖИНЛҮҮРИЙН ҮЕ

Хүн дотоод сэтгэлээ жолоодож чаддаг болно. Цэцэн мэргэн ч болно. Оюун ухааныхаа үнэ цэнийг тодорхойлдог үе тул ухаалаг, сайн зөвлөгч болж чаддаг. Энэ бол бардам зангаасаа хагацах, бусдыг өршөөж, уучилж чаддаг үе. Гэхдээ “би” гэсэн хөөрүү зангаа дарж, шунал тачаалаа номхотгож, бие сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал үе юм.

50-57 НАС ХИЛЭНЦИЙН ЭРЧИМ ДОР ӨНГӨРДӨГ

Энэ үед үр хүүхэд гараас гарсан байдаг тул амьдралд ямар үр хөврөл үлдээснээ эргэн харж дүгнэдэг. Хүн хилэнцийн эрчим хүч дор байхдаа өөрийгөө хайр найргүй шүүмжилж, дүгнэдэг. Өвчин, уйтгар гуниг чухам энэ насанд л тохиодог. Өмнөх эрчим хүчээ ухаалаг, зөв зарцуулсан бол энэ бүхэнд бэлтгэлтэй байдаг аж. 56 нас гэдэг хүний амьдралын чухал хил хязгаар юм. Хүн оюун ухааны хувьд ихэд туршлагатай болсон байдаг. Түүний өмнө амьдрал мөнхөд үргэлжилдгийн нууц дэлгэгддэг төдийгүй, амьдралын цаг хором бүхэн үнэ цэнэтэй болдог.

57-63 НАС НУМ ШИНЭ ЗОРИЛГОТОЙ БОЛГОНО

57-63 насандаа хүн ертөнцийг улам гүнзгий танихыг хичээдэг. Нумын үед шашин, гүн ухаанд дулдуйддаг. Энэ бол гал шиг дүрэлзэж байсан эрчим хүчний сүүлчийн үе учраас хүн уужуу сэтгэлтэй, илүү энэрэнгүй болно.

035

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн