Дэлхий

Далай руу унасан гар утсыг халим эзэнд нь авчирч өгчээ

Норвегийн Хаммерфест хотын ойролцоох далайд аялж явсан бүсгүй гар утсаа ус руу санамсаргүй алдаад унагчихжээ. Бүсгүй утсаа нэг мөсөн алдлаа хэмээн бодож суутал цагаан халим утсыг нь амандаа зуун дээш гарч иржээ.Бүсгүйн дэргэд байсан найз уг үйл явдлын талаар бичлэг хийн сошиалд байршуулсан нь тусч халимны үйлдэл олны талархал, хайрыг төрүүлээд байгаа юм. Цагаан халим далайн түвшнээс дээш гарч ирэх нь их ховор үзэгдэл гэж Норвегийн нэгэн загасчин хэлжээ.

Мөн биеэ оосорлуулсан нэгэн цагаан халим хүмүүсээс аврал эрэх мэт дээш гарч ирсэн үйл явдал энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болжээ. Тухайн үед түүнтэй таарсан загасчин эр түүнд туслан оосрыг нь тайлан суллажээ.

Эх сурвалж: gogo.mn

034
smoow

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий