Лайфстайл

Та ийм эмэгтэйтэй учирсан бол хэзээ ч битгий алдаарай

Ямар ч зүйлийг даван туулаад гарах сэтгэлийн тэнхээ, хүчтэй эмэгтэйг алдсан эр хүн насан туршдаа харамсаад ч барахгүй. Хамтдаа бүхнийг даван туулж, таныг унасан ч, сэхсэн ч хажуунаас тань түшиж явах бүсгүй тийм ч олон байхгүй болов уу. Хэрэв та унаж, сөхөрч амьдралд бууж өгвөл тэр таныг дээш босгоод аваад явах гайхалтай хүчтэй юм.

Ухаалаг

Амжилттай яваа эр хүн бүрийн ард гайхалтай эмэгтэй хүн байдаг хэмээн ярьдаг. Тийм ч учраас ухаалаг эмэгтэй эр хүний хамгийн сайн зөвлөх, туслагч нь байдаг билээ. Тэд таныг алдаж, бүдэрч унасан байлаа ч босгоод авах хүчтэй бас ухаантай хүмүүс юм. Тиймээс та ухаалаг эмэгтэйг хэзээ ч бүү орхиорой. Магадгүй түүн шиг хүн ахин тантай тааралдахгүй байж ч мэдэх юм.

Эрч хүчтэй

Өөрөөсөө эерэг энерги, эрч хүчийг цацруулж явдаг сайхан бүсгүйгээс салах тухай бодоод ч хэрэггүй. Тэр танд үргэлж аз жаргал, инээд хөөрийг бэлэглэж, амьдралыг тань хөгжилтэй, гэрэл гэгээтэй болгох хүчтэй хүмүүс билээ. Хэрэв тэр байхгүй бол хэн таныг инээлгэж, эрч хүч, урам зориг бэлэглэх билээ гэдгийг ахин нэг бодолцож үзэхэд гэмгүй биз ээ.

Үзэсгэлэнтэй

Энэ төрлийн бүсгүйчүүдийн ганц гадаад төрх гэлтгүй, дотоод сэтгэл нь ч гэсэн үзэсгэлэнтэй байх нь бий. “Гоо сайхан ертөнцийг аврана” гэж үг байдаг шиг, тэд таны амьдралыг гэрэлтүүлж, аз жаргал авчрах учраас цаг ямагт хайрлаж, өөрт байгаа бүхнээ зориулж байгаарай.

Халамжтай, сайхан сэтгэлтэй

Хайрлах нь халамжлахын нэр гэдэг. Таныг цаг ямагт халамжлах сайхан сэтгэлт бүсгүй дэргэд тань байвал түүнийг хэзээ ч бүү орхиж яваарай. Таны төлөө өөрийгөө ч гаргуунд гаргаж чадахуйц гайхалтай эмэгтэй дахиж амьдралд тань орж ирэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүн шиг бүсгүй тун ховор болохыг алдсан хойноо ойлгож, харамсахын оронд одооноос илүү их хайрлаж, дэргэдээ байлгахыг хичээгээрэй.

Танд маш их хайртай

Хэнээс ч илүү таныг хайрлаж, унахад тань босгож, урагшлахад тань түлхэх бүсгүй бол таны амьдралаас авсан хамгийн том бэлэг гэж ойлгож болно. Хэрэв та түүнийг алдвал насан туршдаа харамсаад ч барахгүй юм. Эмэгтэй хүн хэн нэгэнд сэтгэлээ өгч, хайрлавал энэ нь хэзээ ч хувиршгүй, зөвхөн таны төлөө амьдарна гэж байгаагаас өөрцгүй хэрэг байдаг ажээ. Харин та түүний хайранд умбаж амьдрахыг хүсэхгүй байна гэж үү?

Таны төлөө бүхнийг хийж чадна

Таны төлөө юу ч хийхэд бэлэн бүсгүйг орхих тухай бодоод ч хэрэггүй. Үргэлж түүнийхээ хайр, халамжинд умбаж явах шиг сайхан зүйл өөр байдаг гэж үү? Та ердөө ийм сайхан бүсгүйг өөрийн болгож чадсандаа баярлаж, түүнийгээ хайраар дутаалгүй амьдрах хэрэгтэй юм.

Халуухан

Харах төдийд таны сэтгэлийг булааж, хайр сэтгэлийг бадраах сайхан бүсгүйг хаяж явахдаа үнэхээр итгэлтэй байна уу? Хамтдаа өнгөрүүлсэн хором мөч бүрээ дурсан санагалзаж, хайр сэтгэлээ эргэж сэргээх гээд үзээрэй. Магадгүй тэр танд сайхан мэдрэмжийг хайрлаж чадах цор ганц хүн байж мэдэх юм. Учир нь та тэрхүү мэдрэмжийг ганцхан хайртай хүнээсээ л бүрэн дүүрэн мэдрэх боломжтой аж.

Халуун дулаан энерги бэлэглэдэг

Таны гэр рүүгээ яарах шалтгаан хайрт эхнэр, халуун дулаан гэр тань уу? Тийм бол түүнийг орхих талаар бодоод ч хэрэггүй. Гэртээ орж ирэхэд амтат хоолоороо угтан, амар тайван орчинг бүрдүүлж, гэрээ хамгийн тухтай газар болгож өөрчилсөн бүсгүй бол хамгийн сайн гэрийн эзэгтэй, таныг хэнээс ч илүү хүндэтгэж, хайрладаг эмэгтэй байдаг гэдгийг сайтар ухамсарлаарай. Тэр танд хайргүй, таныг гэдэггүй байсан бол, сэтгэл зүрхээ шингээж хоол хийн, орой бүр нүүр дүүрэн инээмсэглэлээр угтахгүй байсан болов уу.

Ажил хэрэгч, амжилтын эзэн

Өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилготой, амжилттай яваа бүсгүйг өөрийн болгосон бол түүнийг хэзээ ч бүү алдаарай. Учир нь тэд хэнийг ч түшээд аваад явчих ухаантай, хүчтэй бөгөөд таныг дэмжиж, үргэлж их зүйлийг зааж өгөх юм.

Буулт хийж чаддаг

Хичнээн маргалдаж, муудалцсан байлаа ч, өөрийнхөөрөө зүтгэлгүй зарим тохиолдолд буулт хийж чаддаг эмэгтэйчүүд хамгийн гайхалтай юм. Тэд зүгээр ч нэг буулт хийхгүй. Танд хайртай, таныг хүндэлдэг, мөн ухаалаг учраас өөрийн үзэл бодлоо нэг удаадаа үнэ цэнэгүй болгож, таныг дэмжиж буулт хийж чаддаг байна. Ийм байхад та хэрхэн түүнийг хайрлахгүй, хажуудаа байлгахгүй байж чадах билээ.

Таныг буруу зүйл хийсэн ч уучилж, өнгөрөөдөг

Таныг буруу зүйл хийсэн ч уучилж, алдаа гаргасан ч хүлээн зөвшөөрч, муу муухай бүхнийг тань мэддэг хэрнээ хажууд тань байгаа бүсгүйг хамгийн ихээр хайрлаж, хүндлээрэй. Тэр тэнэг болохоороо биш, таныг гэх дундрашгүй их сэтгэлтэй, хэмжээлшгүй их хайртай болохоороо алдаж, оносон ч хажууд тань байж, урам зориг хайрлаж байгаа юм. Та түүнийг энэ хорвоод мэндэлсэнд нь өдөр бүр талархаж, таныг хайрлаж яваад нь баярлаарай.

Trendy.mn™

054

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн