ДэлхийФото

Нэгэн хүүхэд ээжийнхээ хийж өгсөн гайхалтай хоолнуудыг интернет тавьж хормын дотор шуугиулжээ.

Жоланда Стоккерманс бол Бельгийн жижигхэн тосгонд орших Коерсел хотод амьдардаг хоёр хүүхэдтэй ээж юм.

Түүний гайхалтай чадварын нэг бол хоол бэлтгэх байлаа. Жоланда жилийн өмнө онцгой хоол хийж зургийг нь авч эхэлсэн бөгөөд алдартай жүжигчид, гоёмсог цэцэгс, өхөөрдөм амьтдын дүрс бүхий хоол бэлддэг болжээ.

Жоланда үүнийгээ хийхдээ яг л бодит мэт бүх зүйлийг нь маш нарийн хийдэг гэнэ.

“Ийм чадвартай болохын тулд олон өдрийг гэр бүлдээ цаг гаргалгүй бэлдэж байсан. Интернетээс санаа авах зурагнуудаа авж дараа нь түүнийг дагаж хоолоо бэлддэг болсон.

Голцуу би хүний хөрөг зураг, байгалийн зураг, амьтан зэргийг хийх дуртай. Хүүхдүүд маань надад энэ бүтээлүүдээ интернетэд тавиад үзээрэй гэж зөвлөсөн. Би тэгээд инстаграм дээр хаяг нээсэн одоо 14,000 дагагчтай явж байнадаа. ”

Түүний толгойд олон санаанууд эргэлддэг. “Анх би хөргөгчинд байгаа зүйлээрээ хийхийг оролддог байсан. Заримдаа дан ногоонууд, гоймонгоор шинэ хоол хийх нь бий.

Хоолоо тавгаа будахын тулд ногоо, помидорын соус, байгалийн гаралтай хүнсний будаг оруулагч ашигладаг. Тийм учраас тавган дээр байгаа бүх зүйлсийг идэж болноо гэсэн үг.”

Стоккермансыг нэг хоолоо хийхийн тулд зураг, найрлагаасаа хамаараад 2-4 цаг зарцуулдаг. Түүний хамгийн гоё хоол нь арслан, ганц эвэрт, тахь, эсвэл цагаан бар гэжээ.

Яг одоо тэрээр коронавирусын улмаас онлайнаар хэд хэдэн семинар дээр ажиллаж байна.

0246
CAXAP

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий