Дэлхий

Автомашинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо ирсэн

“Энэхүү нийтлэл нь одоогоос 2 жилийн өмнө нийтлэгдсэн болно.” Лондон орох зорилготойгоор энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа Улаанбаатар хотоос гарсан хосууд аяллаа амжилттай дуусган /2018.10.31/ орой эх орондоо эргэн ирлээ.

Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш амжилттай аяласан байна. Тэд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олжээ. Аяллын нийт зардлаа тун удахгүй гарган, бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаа олон нийттэй хуваалцаж, мөн аяллын бичлэгээ нэвтрүүлэг болгон цацах төлөвлөгөөтэй байна.

Тэд гурван жилийн өмнөөс тус аяллыг хийхээр төлөвлөсөн байна. Харин аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулжээ. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн амьсгалсан байна. Энэ тухайгаа П.Амарзаяа “Хамгийн эхлээд нүдээ цэлийтэл харсан, тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Цээжээ дүүртэл амьсгална гэдгийг мэдэрсэн.

Эх орондоо хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ” хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал “Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шатаж дүрэлзэх ,хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна” хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Виз болон бензиний зардалд аяллын нийт зардлынхаа 90 орчим хувийг зарцуулсан гэх тэд дахин аялалд гарч магадгүй гэх бөгөөд дараагийн аяллын маршрутаа хэдийнээ гаргаж эхэлсэн ч байж мэдэх юм.

Эх сурвалж: News.mn™

020

You may also like

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий