Дэлхий

Орос сайт монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ

Oросууд “Народный артист” тэмцээний ялагч, Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүүд талтай байдгийг бид мэднэ. Гэхдээ түүнд талтай байдаг шигээ түүний найз бүсгүйг илүү таалсан байж болох талтай. Юутай ч, дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй, загвар өмсөгч О.Ариунзулын тэргүүлсэн Монголын хамгийн сайхан 22 бүсгүйг үзнэ үү. Онцгой онлайн сэтгүүл тодотголтой “Top-Antropos” сайтад уг мэдээлэл тавигдсан байна. Ингээд Оросуудад таалагдсан Монголын сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

10. П.Пүрэвсүрэн

Монголын загвар өмсөгч П.Пүрэвсүрэн. Тэрбээр нүцгэн загвараа авахуулж байсан.

9. Т.Батцэцэг

Загвар өмсөгч Т.Батцэцэг 2010 оны “Буриадын гоо сайхан” тэмцээний “Мисс Байкаль” /Байкаль-Байгаль нуур/ номинацийн эзэн болсон, 2010 оны “Азийн Супер Модель”, 2012 оны “Эх дэлхийн мисс”, 2012 оны “Мнажуурын мисс”, 2013 оны “Олон улсын аялал жуулчлалын хатан хаан мисс” тэмцээний “Усны хувцастай мисс” номинацийн эзэн, 2014 оны “Дэлхийн мисс” зэрэг олон улсын шинж чанартай янз бүрийн гоо сайхны тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

8. И.Төгсөө

2011 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүсгүйгээр тодорсон юм. Тэрбээр 2011 оны энэ тэмцээнд 2 дугаар байр /Үнэндээ 3 дугаар байр. Учир нь 1 дүгээр байр, тэргүүн байр гэж байдаг./ эзэлсэн юм. Мөн тэрбээр 2009 оны “Олон улсын найрамдлын мисс” тэмцээнд 2 дугаар байр эзэлж байжээ.

7. А.Баярцэцэг

Загвар өмсөгч тэрбээр 2014 оны “Мисс Интейрнэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Мөн Дэлхийн мисс – 2016 -д Шилдэг 11 улсын нэгээр шалгарч байсан.

6. Ч.Содтуяа

2004 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2004 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож хагас шигшээд шалгарч, “Фотогеничный мисс” /Зурган дээр хамгийн сайхан гардаг мисс/ номинацийн эзэн болж байсан юм.

5. Х.Бадамгэрэл

2009 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2009 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

4. Балжидмаа

2014 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 181 см өндөр, 56 кг жинтэй бөгөөд 84-61-91 биеийн харьцаатай.

3. Содгэрэл

Монголын загвар өмсөгч

2. Сэцэнгоо

Сэцэнгоо нь 13 дугаар байранд бичигдсэн Монгол гаралтай Хятадын жүжигчин Цэцэнгоогийн охин бөгөөд Өвөр Монголд төржээ. Ээжийгээ дагаж Хятадын жүжигчин болсон Сэцэнгоо аль хэдийнэ 10 кино, телевизийн цувралд тогложээ.

1. О.Ариунзул

Хамгийн хөөрхөн Монгол бүсгүй О.Ариунзул нь загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд 1992 оны 6 сарын 15-нд төржээ. Тэрбээр 2011 оны “Азийн Супер Модель Мисс” тэмцээнд оролцож 2 дугаар байр, 2014 оны “Дэлхийн мисс модель” тэмцээнээс “Шилдэг модель”, 2012 оны “Олон улсын Оросын мисс” тэмцээнээс 2 дугаар байрт шалгарч байсан бөгөөд одоо ОХУ-д загвар өмсөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж: Top-Antropos

5102

You may also like

5 Comments

  1. Like!! Great article post.Really thank you! Really Cool.

  2. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  3. I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

  4. Your site is very helpful. Many thanks for sharing!

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий