Дэлхий

Мэрилин Монрогийн ховор зургууд,болон дурьдагдаагүй түүх…

Монро алдар хүндийг хүртэхээсээ өмнө хүүхэд байхаасаа гэрлэх хүртэлээ Норма Жийн Бэйкэр гэх бусадтай л адил охин байжээ. Тэрээр анхны хуримын үеэр 16 настай байсан бөгөөд хэцүү бэрх амьдралаа даван туулахын тулд уг шийдвэрийг гаргасан гэдэг. Түүний амьдрал Холливүүдийн түүхэнд ядуу байдал,хүчирхийлэл дунд өссөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн ч хүмүүс төдийлөн мэддэггүй. Гэсэн хэдий ч түүний гоо үзэсгэлэн авьяас чадвар нь баян алдартан, гэгээлэг амьдралд хөтөлсөн ч мөн л асуудлууд ар араасаа дагалдан гарч ирэх болжээ.

Монро өөрийгөө 2 өөр хүн мэтээр харах болсон бөгөөд зүсээ нуун толгойндоо алчуур баглаж, хүрэм өмсөн гудамжаар алхаж явахдаа найздаа хандаж “Чи намайг тэр болхыг хүсч байна уу” хэмээн алчуураа авч алтан шаргал үстэй Монрог гаргаж ирсэн гэдэг. Монро эргэлзэхийн аргагүй үзэсгэлэнтэй жүжигчин байсан. Гэвч тоглосон шаргал үст дүрүүд нь төдийлөн дотоод мөн чанар,зан араншинг нь тодотгож чадаагүй юм. Тэрээр ном зохиолд ухаангүй хайртай байсан бөгөөд 400 гаруй ном эзэмшдэг байсан нь үлджээ. 1956 онд Монро 3 дэх нөхөр Артур Миллэртэйгээ хуримласан бөгөөд тухайн үед хөнгөн хошигнолоор “Өндгөн толгойт,Элсэн цагтай хуримлажээ” гэсэн нийтлэл нийтлэгдэж байж.

Харамсалтайгаар 1961 онд “The Misfits” киноныхоо үеэр салжээ. Зэрэгцэн маш муу үнэлгээ үзэгчдээс хүлээн авсан бөгөөд нэгэн бичээч “хоосон,ойлгомжгүй” гэж шүүмжилж байв. 2002 онд түүний нэгэн удаагын хамтран тоглогч Ричард Видмарк “Би Монрод хайртай.Гэсэн хэдий ч тэр хамтран ажиллахад аймшигтай байсан.Үнэхээр боломжгүй. Хувцасныхаа өрөөнд нуугдаад ер гарч ирдэггүй. Гарч ирэхдээ тэр чигтээ айдаст автчихсан өөрийгөө сөнөөж байдаг, анхнаасаа л шархалсан шувуу шиг” гэж. Миллерээс салсныхаа дараагаар сэтгэлзүй нь маш хүнд байдалд байсан бөгөөд Сэтгэцийн эмчид үзүүлж, 2дэх нөхөр Жое Димаггио нь тухайн үед дэмжлэг үзүүлдэг байв.

Ди Маггио нь гэр бүл болоод 9 дэх сарын үеэр түүний камерийн өмнө байдаг дүр төрх зүйлүүдээс шалтгаалан хардаж, дургүйцэн жүжигчин бус гэрийн эзэгтэй байлгахыг хүсэн өөрийн дарамтанд байлгадаг байсан гэдэг.Монрогын алдарт цагаан даашинз салхинд дэрвэн буйг камерийн дуранд мөнхлөн үлдээсэн хэдий ч тухайн агшинг Жое ирж үзсэн учраас ихэд уурлан зэрлэгшсэн гэгддэг билээ. Монро яагаад тийм нөхөрлүүгээ буцсан бэ? Шалтгаан нь түүний бага нас, хүн хэцүү амьдрал нь тушаа болсон хэмээн мэргэжилтнүүд дурьдсан. Монро 1926 онд Лос Анжелост төрсөн. Түүний ээж Гладис Бэйкэр шизофрен өвчтэй байсан бөгөөд ганцаараа хүүхэд асарч чадахгүй гэдгээ мэддэг байсан учраас 2 долоо хоногтой байхад нь өргөмөл эцэг эх болох Ида, Вэйн Болндэр нарт үлдээж 1927 он хамт амьдардаг байж.

1962 оны Лайф сэтгүүлд “Би 5 настайгаасаа л жүжигчин болно гэж мөрөөдсөн. Намайг хүрээлж буй ертөнцөд дургүй байсан тоглох дуртай байсан юм.” хэмээн ярилцлага өгчээ. Гэвч шинэ эцэг эх нь христ шүтлэгтэй хүмүүс бөгөөд дарамт шахалтнаас нь болон дуулж бүжиглэж чаддаггүй байжээ. 1933 онд Гладис түүнийг буцаан авхаар ирж Холливүүдрүү нүүн Аткинсоны гэр бүлтэй хамтран амьдарч байсан хэдий ч биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтжээ. Ганцаараа үлдсэн Монро сургууль, орон байр хэсэж явахдаа ёс бус зүйлд өртөж байсан тухай насанд хүрсэн хойноо дурьдаж байжээ. Хэн гэдгийг нь дурьдаагүй ч Аткинсоныхон байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Асрамжийн газар амьдрах болсон Монро зуу зуун, таваг угааж янз янзын ажил хийдэг байсан ч цалингаа ч авч чаддаггүй байсан гэж хэцүү амьдралаа ярьж байжээ. Азаар түүний найзын ээж болох Грэйс Годдард түүнийг асрамжын газраас гаргасан ч Грэйсийн нөхөр Док мөн адил түүнд ёс бус дарамт үзүүлдэг байсан гэх таамаглал бий.

Докын ажлийн улмаас Годдардынхан нүүх болсон ч түүнийг авч явалгүй асрамжийн газар буцаажээ. Үүний дараагаар тэр энэ бүх аз жаргалгүй амьдралыг эцэслэхийг хүсэн 16 насны төрсөн өдрөөсөө 3 долоо хоногын дараа хуримаа хийсэн хамтрагч нь Годдардуудын хөрш болох 21 настай Жим байв. Анхны хуримаараа өмссөн нь ээжийнх нь авга өгсөн даашинз, түүнчлэн сүүлд өмссөн 2 хуримын даашинзны хажууд харьцуулагдахааргүй байв. 1962 онд бурхан болсноос нь хойш яаж үгүй болсон, хэн түүнийг үгүй хийсэн талаар маш олон таамгууд дэвшүүлсэн. Шалгалтаар муу нэртийг хэтрүүлэн хэргэлж өөрийгөө үгүй хийсэн гэж тогтоогджээ. Түүний 2 нөхөр ил хэрэгт сэжиглэгдсэн бөгөөд 2 дэх нөхөр нь 20 жил цэцэг илгээсээр байжээ. 3 дэх нөхөр болох Миллэр нь ажилд явдалд оролцоогүйд хүмүүс дургуйлхэн хүйтэн сэтгэлтэй, хэзээ ч Монрод анхаарал тавьж байгаагүй гэх мэтчилэн үзэн ядацгааж байсан ч 2018 онд олдсон зурвасандаа “Тэнд очсон ихэнх хүмүүс түүнийг сөнөөгөөд үгүй хийчихсэн шүү дээ. Доромжилсон гашуудлыг нь дуусахыг хүлээж гэртээ үлдсэн юм” гэж бичиж үлдээж.

Анхны нөхөр нь 2005 онд тэнгэрт хальсан бөгөөд “ Би хэзээ ч Мэрилин Монрог ойлгож, мэдээгүй. Гэхдээ би Норма Жийнд хайртай гэдгээ мэддэг байсан” гэжээ. Норма Жийн нь амьдралынхаа ихэнх мөчийг хэнээр ч хайрлуулаагүй мэтээр төсөөлж ирсэн нь амьдралыг нь улам гунигтай болгож байгаа юм.Эцэст нь хэн ч түүнийг аварч чадаагүй. Бас нэгэн гунигт зурвас олдсон нь “Хэн ч хэнийг ч үнэн сэтгэлээсээ хайрлаж чадахгүй гэж мэдсэн цагаасаа би хэн нэгний эхнэр болно гэхээс айж эхэлсэн” гэсэн байна.

334
smoow

You may also like

3 Comments

  1. Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.

  2. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  3. I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий