ДэлхийТехнологи

NASA-д хийж байгаа 9 гайхалтай төсөл

NASA-ын сансар судлаач эрдэмтэд гүн харанхуй огторгуйг судлахын төлөө технологийн шинэ нээлт туршилтуудыг хийсээр байна.Тэд аль хэдийн олон тооны гайхалтай төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дараах 9 зүйлс бэлэн болоод байна.

9. Лазер харилцаа холбооны реле

NASA-ын судлаач Andreas Tziolas “Хэрэв бид хөлөгтэй холбогдож чадахгүй бол, бид хэзээ ч үр дүнд хүрч зорилгодоо хүрэхгүй” гэж хэлсэн байдаг. NASA одоогийн байдлаар Лазер Харилцаа Холбооны Реле (Laser Communication Relay Demonstration) төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж өндөр найдлага тавьж байна.

Онолоор бол лазер радио долгион дамжуулалт хөлөг болон төврүү дамжуулвал одоогийн хэрэглэж байгаа дамжуулалтаас 10-100 дахин хурдан хүрэх юм.

Хэрэв энэ амжилттай болвол Марс гариг дээр амьдрах төсөлд том түлхэц болох ажээ. Одоогийн бидний хэрэглэж байгаа интернэтийн хурдаас хэд дахин хурдан гэсэн үг юм.

Үндсэндээ Марс дээр дарсан зургийг дэлхий рүү явуулахад дунджаар 5 минут зарцуулах юм. Бидний нэрэлдэг Марс буюу Улаан гаригаас одоогийн төхөөрөмжөөр 90 минутанд мэдээлэл дамжуулж байна.

8. Нарны дарвуул

Пуужин судлагч эрдэмтдийн дунд нэг том асуудал байгаа нь хөлгийн түлшний асуудал юм. Их хэмжээний зайг туулан нисэхэд хөлгийн шатахуун хүрэлцэхгүй байна.

Эрдэмтэд пуужинд зориулж олон төрлийн инерги гаргаж авах аргууд дээр туршилт хийсээр байгаа.

Их амжилттай яваа санал бол маш том хэмжээний нарны дарвуул юм. Хэрэв цөмийн инергээс гаргаж авдагтай адил инергийг фотоноос гаргах аргийг олвол энэ нь тун ч боломжтой болох аж.

Хамгийн том асуудал нь энэ нарны дарвуул маш том байхаас өөр аргагүй. Анх дэлхийгээс хөөрөхөд асар том дарвуулыг дэлгэн нисэх боломжгүй учир сансарт угсрахаас өөр сонголтгүй болоод байна.

7. Сансрын атомын цаг

Гүн харанхуй сансар огторгуйд төөрөхгүйн тулд навигацын систем маш чухал, ялангуяа зайг баримжаалахад. Үүнээс шалтгаалж сансрын атомын цагийг сансрын хүлэг агуулж байх шаардлагатай болоод байна.

Энэ цаг нь бүх хугацаа, зай, орон зайг заахаас гадна огт зогсож болохгүй.

6. Бөөрөнхий дасгалын хэсэг

Аполо 14 хөлгийн нисгэгч Алан Шепард саран дээр гольфын бөмбөг цохьсоныг санаж байгаа байх. Маш бага татах хүчтэй үед ингэж цохих нь этгээд харагдсан байх.

Гэхдээ бодит байдал дээр уг нөхцөлд иймэрхүү үйлдэл хийхэд хүний биед маш хүнд байдаг. Сансрын нисгэгчид физиологийн хувьд нэг том асуудал гардаг нь жингүй болох үзэгдэл юм.

Таны булчин эсэргүүцэх чадвар муудаж, яс жингээ алдаж, жингүйдлээс шалтгаалж цусны хэмжээ багасах зэрэг хүндрэлүүдтэй тулгардаг байна. Яагаад вэ гэвэл хүний бие таталцалд зохицсон байдаг.

Таталцал байхгүй болоод ирэхээр зарим эд эрхтэн өөрөө үүргээ биелүүлэхээ больно гэсэн үг. Гэхдээ эдгээрийн эсрэг дасгалын төхөөрөмж болон ясны үүрэг алдагдахаас сэргийлэх эмнэлгийн хэрэгслүүд бэлтгэгдэж байна.

Урт хугацааны аялалд зориулсан жижиг таталцалтай хэсгийг сансрын хүлэгт зориулж хийж байгаа юм.

Ингээд дэлхийн таталцлыг дууриасан өрөөнд орж дасгал сургуулилт хийж байснаар нисгэгчдийн булчин болон яс жингээ алдах үүрэггүй болох аюулаас зайлсхийх боломжтой ажээ.

5. Дэвшилтэт робот

Ямар нэгэн гариг дээр очиход тэнд ус, агаар зэрэг байгаа эсэхийг илрүүлэх болон олон төрлийн хүнд даалгаваруудыг биелүүлэх шаардлагатай болно. Энгийн хүний биеийн даахааргүй хүнд нөхцөлд зөвхөн роботууд бидэнд хэрэг болно.

NASA-ын инженерүүдээс гадна Европ болон Канадын хамтрагчид өндөр түвшний робот багийг бий болгох дээр ажиллаж байна. Эдгээр баг нь өгөгдсөн даалгаварыг хийж гүйцэтгэхээс гадна хүмүүсээс илүү олон чадвартай байх юм.

4. Аэропоник ургамлууд

Одоогийн байдлаар сансарт байгаа нисгэгчид хөлдөөсөн болон хатаасан хүнс хоол хэрэглэж байгаа. Эдгээр хүнс нь ургамал биш учир өсч олшрохгүй. Урт хугацааны аялалд шавхагдах нь лавтай. Тиймээс ус болон хөрс шаардалгүй ургах аэропоник ургамлуудыг хөгжүүлэх тал дээр NASA-ын эрдэмтэд ажиллаж байна.

Ингэснээр урт удаан хугацааны хэрэглээ бий болохоос гадна хангалттай тэжээлийг авах боломжтой болно.

3. Титан дээр буух шумбагч

Санчир гаригийн дагуул болох Титан сарнаас дээж авах зорилгыг NASA-с тавиад байна. Уг дагуул нь метан далайтай ажээ. Тиймээс энэ саран дээр бууж шумбан зураг болон дээжийг авч эх хөлөгрүүгээ явуулах жижиг шумбадаг пуужин хөлгийг хийх төсөл дээр эрдэмэтэд ажилж байна.

2. PRIDE

PRIDE (Passive Radio Ice Depth Experience) бол бага инерги ашиглан мөсийг нэвтлэн дээж авах хөлөг юм. Зорилго нь Europa болон Enceladus зэрэг дагуул дээрх мөсөн давхаргыг цөмлөн мэдээлэл цуглуулах юм. Энэ туршилтын эхний бай бол Бархасбадь гаригийн дагуул Europa байна.

1. Агаар нөхөн сэргээх систем

Сансарт байхад ууж болох ус амьсгалж болох агаарын хангалттай нөөц шаардагдах болно. NASA-с хийж байгаа агаар нөхөн сэргээх систем нь хэрэглэгдсэн хүчилтөрөгчийг нөхөн сэргээж хөлгийн агаарын системийг хэвийн байлгахад оршино.

Энэ төхөөрөмж нь одоогийн байдлаар хөлгийн нисгэгчдээс ялгаруулж байгаа нүүрстөрөгчөөс 75% шинэ хүчилтөрөгч гаргаж авч байна. NASA 2019 он гэхэд 100% хүчилтөрөгч гаргаж авна гэсэн зорилт тавьсан байгаа тухай мэдээлжээ.

Одоогийн байдлаар шээс болон хаягдал усыг хольж дахин нэрж усыг ялгаж авах төхөөрөмж амжилттай ажиллаж байгааг та бид мэдэж байгаа билээ.

NASA-с явуулж байгаа дээрх 9 төслөөс гадна өмнө нь хэрэгжиж ашиглагдаж улмаар бидний амьдралд тэвтэрсэн олон туршлагууд байдаг. Энэ мэт шинэчлэл нээлтүүд нь эцэстээ хүн төрөлхөтний сайн сайхны төлөө ашиглагдах нь ойлгомжтой.

Эх сурвалж: Bro.mn™

1061
smoow

You may also like

10 Comments

  1. Good day! I could have sworn I’ve been to this site before but after reading
    through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely delighted I found it
    and I’ll be book-marking and checking back often!

  2. Score inferior é um dos principais motivos da dificuldade
    na hora de comprar um carruagem através de
    um financiamento. http://bit.ly/aumentar-score-em-30-dias

  3. O logotipo WW, Vigilantes do Peso, Conecte-se com o seu
    bem-estar, ProPontos e PontosFit são marcas comerciais da WW International,
    Inc. https://credencial.imasters.com.br/drenefort-funciona-anvisa-composicao-preco-comprar-reclame-aqui

  4. Ele também é recomendado para pessoas que fizeram procedimentos estéticos e estão com a
    pele mas sensibilizada. https://credencial.imasters.com.br/teatrical-clareador-funciona-anvisa-composicao-preco-comprar-reclame-aqui

  5. Por conseguinte, mesmo com Score alto, nem constantemente o crédito é autenticado. https://doity.com.br/g1-como-aumentar-o-score-em-30-dias-saiba-tudo-aqui

  6. Nice answers in return of this difficulty with real arguments and explaining the whole thing
    about that.

  7. I pay a quick visit every day a few websites and
    blogs to read posts, except this web site gives feature based writing.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий