Сонирхолтой

Бусад улсад өөрчлөгдөж гарсан алдартай 7 хүүхэлдэйн кино

Бид киног анх яаж гарснаар нь л үздэг. Гэхдээ заримдаа тухайн улсад зориулж багахан өөрчилж гаргадаг байна. Тиймээс бид өөрлөгдөж гарсан 7 хүүхэлдэйн киног үзүүлэхээр бэлдлээ.

Inside Out

Бяцхан Райли цэцэгт байцаа идэхээс дургүйцэж буй дүр зураг гардаг. Ихэнх хүүхдүүдүүд ойлгож байсан ч Япон хүүхдүүдэд ойлгомжгүй байсан. Тиймээс зөвхөн Японд зориулж цэцэгт байцааг ногоон чинжүүгээр сольж гаргасан юм.

Мөн Америк хувилбар дээр нь Райлигийн аавын толгой дотор нь хоккей үзэж буй сэтгэл хөдлөлийг харуулдаг. Харин олон улсын хувилбар дээр нь үүнийг хөлбөмбөгөөр сольсон.

Мангасуудын их сургууль

Энэхүү хүүхэлдэйн киноны Америк хувилбар дээр Рандалл “Миний найз болооч”гэсэн үг үүсгэсэн аяга бялууг өгдөг.

“Archie the Scare Pig”-г унаж байхдаа Майк санамсаргүйгээр Рандаллыг цохиод, түүнийг хийсэн бялууг нүүрэн дээр цацахад “LAME” буюу сулбагар гэсэн үг үүсгэдэ. Энэ нь өөр улсад орчуулах үед утга нь алдагдсан тул үсгийг инээмсэглэсэн царайгаар солисон юм.

Дээрхтэй ижил зүйл Scare Games-ийн лого дээр тулгарсан тул олон улсын хувилбар дээр солигдсон юм.

Дээшээ UP

“Диваажингийн хүрхрээ” гэсэн наалтыг олон улсын хувилбар дээр хүрхрээний зураг болгож өөрчилсөн байна.

Тоглоомын түүх

Хоёр дахь анги дээр нь Вүүдийг хайхад Эндигийн бусад тоглоомуудад урам зориг өгдөг. Эх хувилбар дээр нь АНУ-н төрийн дуулал явж, далбааны урд гарж үзүүлдэг. Олон улсын хувилбар дээр дэлхийн бөмбөрцөгөөр сольж арын хөгжмийг One World Anthem-р сольжээ.

Онгоцнууд

Энэхүү киноны анхны гол дүр нь Канадын хатагтай онгоц Рошель юм. Бразилийн хувд Каролина, ОХУ хувьд Таня, Герман Хайди гэх мэт

Сүйтгэгч Райлф

Уралдаанч Minty Zaki-г алдарт аниматор Хаяо Миязакигийн нэрээр нэрлэгдсэн байна. Японд түүнийг Минти Сакура гэж нэрлэн түүний дүр төрхийг дахин хийсэн байна.

Зоотопиа

Мэдээний тайлбарлагчийг янз бүрийн улс орнуудад зориулж зассан байна. Хойд Америк, Франц, Канадынх хандгай байв. Япон нь тануки(Японы элбэнх нохой) байсан. Австрали, Шинэ Зеланд улсых коала. Хятадых панда, Их Британид корги буюу нохой, Бразилынх толботой ягуар байсан байна.

Эх сурвалж: Brightside.me™

099
smoow

You may also like

Comments are closed.