Сонирхолтой

Хүүхдээ том болоод хэр өндөр болохыг мэдэх арга

Ихэнх хүүхдийн эмч нарын хэрэглэдэг энэхүү энгийн томъёогоор хүүхдийнхээ өсөлтийн тодорхойлох боломжтой юм. Энэ нь яг нарийн тооцож чадахгүй ч хамгийн их 5см-н л зөрүү гарна. Таны хүүхэд хэр өндөр болж өсөх нь өдөр тутмын зуршил, эрүүл мэндийн ерөнхий байдал, бодисын солилцоо, хоол тэжээл, спортлог байх, хүрээлэн буй орчин гэх мэт гадны хүчин зүйлс болон генетик ерөнхий шинжээс хамаарна гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Тиймээс бид таны хүүхэд том болоод хэр өндөртэй болохыг мэдэх энгийн аргыг хуваалцаж байна.

Танд хэрэг болох зүйлс

  • Аавын өндөр, ээжийн өндөр, хүүхдийн хүйс
  • Хэрхэн тооцоолох вэ?

Эрэгтэй хүүхдийн өндрийг хэрхэн тооцоолох вэ?

Аавын өндөр дээр ээжийн өндрийн нэмээд хоёрт хуваагаад 6,5см-г нэмнэ.

Жишээ нь : Болдын өндрийг тооцоолоё

Аавых нь өндөр 182см + Ээжийх нь өндөр 160см = 342см
342см/2=171см; 171+6.5=117.5 см

Болдын өндөр бол 177,5 см. Гэхдээ ойролцоогоор +-5 см байх болно.

Эмэгтэй хүүхдийн өндрийг хэрхэн тооцоолох вэ?

Аавын өндөр дээр ээжийн өндрийн нэмээд хоёрт хуваагаад 6,5см-г нэмнэ.

Жишээ нь: Халиуны өндрийг тооцоолоё

Аавых нь өндөр 182см + Ээжийх нь өндөр 160см = 342см
342см/2=171см; 171-6.5=164.5 см

Халиуны өндөр бол 164,5 см. Гэхдээ ойролцоогоор +-5 см байх болно.

Эх сурвалж Brightside.me™

093
smoow

You may also like

Comments are closed.