Дэлхий

Бидний амьдрал дээрх орчин цагийн 10 гүнж

1. Испанийн хатан хаан

Испанийн хатан хаан Летициа сэтгүүлч, сувилагчийн гэр бүлд төрсөн жирийн л нэг охин байв. Тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөж, сэтгүүл зүйн салбарт багагүй амжилт гаргаж, эл салбарт нэг жил гаруй хүчин зүтгэсний эцэст Филипп хунтайжтай учирчээ. Тэрбээр ажлаа хийж яваад хунтайжтай танилцсан бөгөөд Филипп түүнд анхны харцаар дурласан гэдэг. Летициа Филиппийн болзооны урилгад удтал татгалзсан гэдэг. Хунтайжийн уйгагүй зүтгэлийн ачаар тэд 2003 онд хуримаа хийж, уг түүхэн үйл явдлыг 1.5 тэрбум хүн үзсэн байдаг.

2. Голландын хатан хаан

Хатан хаан Максима нийгмийн маш олон ажилд оролцдог нэгэн. Цагаачдад улсынхаа түүх, соёл, зан заншлыг сурталчлах, НҮБ-ын ядуу бууруй улс оронд туслах төсөлд ажиллахын зэрэгцээ олон улсын уулзалт хэлэлцээрт улсаа төлөөлөн, илтгэл тавих нь олонтаа. Тэрбээр Буонес Айрес хотод төрж өссөн тэрбээр хунтайжтай танилцах үед Уиллем Александр өөрийгөө зүгээр л Александр хэмээн танилцуулсан гэдэг. Хожим нь хунтайж гэдгээ хэлэхэд нь ч итгээгүй гэнэ. Тэд 2002 онд гэрлэж, гурван охинтой болжээ.

3. Монакогийн гүнж

Сайн сэлж чаддаг байна гэдэг зөвхөн спортод бус хааны гэр бүлд багтахад ч нөлөөлдөг аж. Яг ийм явдал Чарлень Уиттстокт тохиолджээ. Тэрбээр Монакогийн тэмцээний үеэр буюу 2000 онд тус улсын ханхүүтэй танилцжээ. Танилцсанаасаа 6 жилийн дараа Италийн Турин хотноо дахин уулзжээ. Энэ үеэс хосуудын зураг хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Гэсэн ч тэд бүр 2011 онд дотно харилцааныхаа тухай албан ёсоор мэдэгдсэн байдаг.

4. Данийн гүнж

Спорт Данийн хунтайжийг ч гэргийтэй нь учруулсан гэдэг. Хүүхдүүдийнхээ багштай Сиднейн зуны олимпын үеэр танилцсан тэрбээр өөрийгөө Фрэд хэмээн танилцуулсан байдаг. Мэри Элизабет гүнжийн хэргэм зэрэг авахын тулд Австралийн иргэншлээс татгалзаж, дани хэл сурч, гэрлэлтээ цуцлуулбал ээж байх эрх үүргээсээ татгалзана гэсэн амлалт өгсөн гэдэг.

5. Мороккогийн гүнж

Уламжлал ёсоор бол Мороккогийн язгууртны гэр бүлийн гишүүн болсон бэрүүд тийм ч их эрх, үүрэг хүлээдэггүй. Харин гүж Лалла Сальма маш олон сайн дурын ажилд оролцдог нэгэн.

Мороккогийн хавдрын эсрэг санг байгуулж, Африкийн ДОХ-ын эсрэг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэрбээр нөхөртэйгээ нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан гэдэг.

6. Кэмбрижийн гүнж

Кэйт ханхүү Уильяамтай Шотландын Сэнт Эндрьюсийн сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Эхний жил нь тэдний харилцаа нөхөрлөлөөс хэтрэхгүй байсан бол удалгүй түүнтэй ханхүүтэй уулзах үедээ Кэйт түгдчиж, нүүр нь улайх болсон хэмээн Уильяам хожим нь дурссан байдаг. Тэдний харилцааны талаар 2004 оноос хэвлэлүүдэд гарч, хамт байгаа зургийг нь нийтлэх болсон.

Тэд хэд хэдэн удаа харилцаагаа дуусгахаар шийдэж, харилцаа нь төгс байгаагүй ч, эцэст нь хайр бүхнийг дийлж, 2010 оны арваннэгдүгээр сард сүй тавьж, 2011 оны дөрөвдүгээр сард гэрлэсэн.

7. Брунейн гүнж

Уильяам Кэт хоёр шиг Брунейн хааны гэр бүлийн хос сургуулийн танхимаас хайраа олсон байдаг. Сарагийн сургуулийн найз нь түүнийг ханхүүтэй танилцуулснаар Сараг харахын тулд өдөр бүр сургуульд нь ирдэг байж.

Дундаж давхаргын айлын охин Сара 17 насандаа 30-тай Аль Мухтаде Билла Болкиатай гэрлэжээ.

8. Люксембургийн гүнж

Тэсси 2009 онд Люксембургийн гүнжээр өргөмжлөгдсөн боловч тухайн үед ханхүү Луйстай хэдийнэ гэрлэчихсэн байж. Тэд Косовод танилцаж, төд удалгүй Тэсси хөл хүнд болсон нь хааны гэр бүлийнхнийг үймүүлж орхиж. Учир нь уламжлалт ёсонд хааны гэр бүлийн гишүүд хуримаа хийхээс өмнө хүүхэдтэй болох ёсгүй байдаг.

Харин ууган хүүгээ төрсний дараа Тэсси Луйс нар гэрлэж, хунтайж хаан ширээнээсээ татгалзсанаар Тэсси Нассаугийн хатагтай гэх хэргэмтэй болсон. 2009 онд бага хүү нь төрсний дараа л хааны гэр бүл түүнийг гүнжээр өргөмжлөх шийдвэр гаргажээ.

9. Норвегийн гүнж

Амьдралд тохиож болох азтай учралуудын талаар зөгнөн ярилцсан ч Метте-Маритын түүхийг гүйцэхээр байж чадахгүй биз ээ. Банкны ажилтан, сэтгүүлчийн гэр бүлд төрсөн Метте Марит хааны угсааны залуутай танилцахаас өмнө зөөгч, худалдагч гэх мэт цагийн ажил хийж, хар тамхитай “нөхөрлөж”, гэмт хэрэгтэнтэй хамтран амьдарч, хүүхдийг нь ч төрүүлжээ.

1999 онд ханхүү Хаконтой нэгэн хөгжмийн наадмын үеэр танилцжээ. Метте-Маритын өмнөх амьдралаас үүдэн тэдний гэрлэлт нэлээд шүүмжлэл дагуулсан тул Хакон хаан ширээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэнээр гэрлэлтээ хүлээн зөвшөөрүүлж чадсан түүхтэй.

10. Йорданы хатан хаан

Йорданы хаантай гэрлэснээр хатан хаан Раниа улсдаа төдийгүй бүсдээ хүндлэл хүлээсэн хүн болсон. Тэрбээр улсынхаа хүүхдэд зориулсан музейн захирлаар ажиллаж, таван жилийн хугацаанд 500 сургуульд засвар хийж, өөрийн нэрэмжит тэтгэлэг олгох болжээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахаар компанит ажил зохион байгуулдаг Хүүхэд хамгаалах байгууллага үүсгэн байгуулахад өөрийн хувь нэмрийг оруулсан зэрэг нийгэмд тустай олон ажилд гар бие оролцжээ.

080
CAXAP

You may also like

Comments are closed.

More in Дэлхий