Дэлхий

Хонжворын 1,2 сая доллароо тэнцүү хуваахаас татгалзсан эмэгтэй зээ дүүгээ шүүхэд өгчээ

CTV -д мэдээлснээр настай канад эмэгтэй Барб Реддик нь зээ дүү Тайрон Маккинисын хамт Шинэ Шотланд мужид амьдардаг. Тэрээр зээ дүүтэйгээ их ойр дотно агаад зарим үед эхийнх нь оронд эх нь болж ирсэн гэнэ.

Ийм ч учраас нэгэн удаа хонжворт сугалааны тасалбар худалдаж аваад бөглөхдөө өөрийн нэрийн хамт Тайроны нэрийг хамт бичсэн байна. Өмнө нь олонтоо тасалбар бөглөж байсан ч нэг ч удаа хожил таарч байгаагүй тул энэ удаад мөн таарахгүй байх гэж бодсон гэнэ. Мөн тасалбар дээр нэрийг нь хамт бичсэнээр зээ дүүдээ хайртай гэдгээ харуулахыг зорьжээ. Гэхдээ Барб яг үнэндээ хайртай байгаагүй нь дараа нь болсон үйл явдлаас тод харагдсан байна. Хоёр эзэмшигчийн нэр бичсэн тасалбарт 1,2 сая долларын хонжвор таарчээ.

Хонжворт сугалааны компани хууль ёсоор тасалбар эзэмшигч хоёрыг урьж хонжворыг тэнцүү хувааж өгнө хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь хүн бүрд 600 мянган доллар ирнэ гэсэн үг байв. Гэсэн ч настай эмэгтэйд энэ хувиарлалт огт таалагдсангүйн дээр бүр уурыг нь хүргэжээ. Тэрээр зээ дүүд нь хэдэн зуун мянган доллар очиж байгааг дэндүү даварсан хэрэг гэж үзжээ.

“Энэ бол миний тасалбар. Би өөрөө худалдаж авсан. Харин Тайрон хүмүүсд намайг анхнаасаа хонжвороо тэнцүү хуваана гэж хэлсэн хэмээн ярьж байгаа нь огт худал зүйл”

Барбын энэ уур хилэн дээр хонжворын тасалбарыг зээ дүү нь өөрийн мөнгөөрөө худалдаж авсан гэх шуугиан бүр ч тос нэмжээ. Хонжворт сугалааны компани хонжворыг тэнцүү хуваах саналаа ахин тавихад настай эмэгтэй дахин эрс татгалзжээ.

“Би хонжвор бас л таарахгүй биз гэж бодоод л Тайроны нэрийг бичсэн юм. Тэр миний хүү шиг минь байдаг байсан. Тэглээ гээд мөнгө авах эрхгүй. Тэр тусмаа миний сая илүү доллароос хүртэх эрх байхгүй”

Зээ дүү нь 600 мянган доллар хүртэх болсондоо тун баяртай байгаа гэнэ. Харин Барб үүнийг нь болиулах гэж хонжворт сугалааны компанийхний өмнө бүр уйлж үзжээ. Эцэст нь тэрээр зээ дүүгээ шүүхэд өгнө гэдгээ зарлажээ.

“Чи миний мөнгөнөөс хувь авах ямар ч эрхгүй. Би чамтай шүүхдэнэ. Маргааш миний өмгөөлөгч нартай уулзаарай чи”

Гэсэн ч хонжворт сугалааны компани Барб, Тайрон хоёрт хувь тэнцүү чек бичиж өгчээ. Компаний захирлын мэдэгдсэнээр азтангууд мөнгөө булаацалдаж компани дээр нь хэрэлдсэн нь урмыг нь ихэд хугалсан гэнэ.

0182

You may also like

Comments are closed.

More in Дэлхий