ЛайфстайлСонирхолтой

Эмэгтэй хүний талаарх сонирхолтой 8 судалгаа

Эрдэмтэд сүүлийн үед хүний хүйсийн харьцаа болон хүйсийн онцлогийн талаар маш сонирхолтой судалгаа шинжилгээ хийдэг болсон. Тэгвэл тэдгээр судалгаанаас та бүхэнд зарим нэгийг нь сонирхуулья.

1. Эрт үеэсээ л эмэгтэйчүүд хоол бэлтгэгч байсан

Америкийн археологичид эрчүүд биш эмэгтэйчүүд эрт үед гэр бүлийнхээ хоол хүнсний 80 орчим хувийг бэлтгэдэг байсныг тогтоожээ. Үнэхээр эрт цагт эмэгтэйчүүд л жимс, самар, шувууны өндөгийг түүж бас цуглуулж авчирдаг байж. Харин эрчүүдийн мах олж ирэх, ажил тэр цагаас хойш үе удам дамжин өсөн нэмэгдсээр ирсэн байна. Эмэгтэйчүүд бол бүх цаг үеийн байнгын хооллогчид.

2. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд хүүхдээ үнэрээр илүү танидаг

Шведийн хэсэг эрдэмтэд энэ ойлголтыг эвдэхээр нэгээс дөрвөн долоо хоногтоо 24 хүүхдэд мөн хоёрооc дөрвөн настай 24 хүүхдэд үнэр сайн шингээдэг тусгай зориулалтын цамц өмсгөн унтуулжээ. Тэгээд дараа нь тэдгээр цамцыг эцэг, эхэд нь үнэртүүлсэн байна. Гэтэл нэг ч ээж хүүдийнхээ үнэрийг таниагүй аж. Гайхалтай нь энэ талдаа эрчүүд илүү мэдрэмтгий болох нь ажиглагдаж. Тэдний ихэнх нь том болсоноос илүүтэй дөнгөж төрсөн хүүхдийнхээ үнэрийг сайн мэдэж байжээ.

3. Эмэгтэйчүүд хүүхэдтэй хэл амаа илүү сайн ойлголцдог

Калифорнийн их сургуулийн профессор Росс Парк аавууд ээжээс илүү хүүхэдтэйгээ ярьж тэднийгээ байнга үнэрлэж, үнсдэг гэдгийг баталж байна. Ингэхдээ эрчүүд хүүхддээ байнга анхаарал тавьж өлсж байгаа болов уу, ядарсан уу, юу хүсэж байгаа бол гээд байнга харьцах дуртай гэнэ.

4. Ажил хийдэг эмэгтэй нөхрөөсөө бага мөнгө олдог

Ийм төрлийн судалгаа Орост хийгдэхэд эмэгтэйчүүдийн 36 хувь нь нөхрөөсөө илүү ашиг орлоготой байдаг гэнэ. Москвад энэ хувь бүр 40-д хүрчээ. Тэгвэл Америкт 30 хувь, Европт 60 хувь -тай байдаг ажээ.

5. Эмэгтэйчүүд харьцангуй бага хямардаг

Тиймээ, эмэгтэй хүн амьдралд дасан зохицохдоо амархан, ямар нэгэн таагүй зүйлийг тэгэсхийгээд мартчихдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 83.3 жил байдаг бол эрчүүдийнх 77.4 жил байдаг аж. Италийн эрдэмтэд үүнтэй холбоотой эмэгтэй хүний ДНК-ийн талд судалгаа хийжээ. Эмэгтэйчүүдийн ХХ давхар хромсом нь /эрчүүдийнх XY байдаг/ олон төрлийн өвчин, сэтгэл санааны хямрал зэргээс хамгаалж байдаг байна.

6. Бүсгүйчүүд өвчин даамтгай

Сиенагийн ИХ сургуулийн физиологи Анна Мария Алиози эмэгтэйчүүд маш тэвчээртэйг тогтоосон. Эрчүүдэд байгалиас анальгетикийн тестостерон эр гормон заясан хэдий ч тэд өвчнийг даахдаа эмэгтэйчүүдээс долоон дор. Хэдийгээр хамгаалалт багатай ч бүсгүйчүүд маш тэвчээртэй юм шүү.

7. Эмэгтэйчүүд тийм ч цэвэрч биш

Энэхүү туйлын үнэн гэж болох баримтыг эрдэмтэд бас няцаах гэж оролдлоо. Үүнтэй холбоотой Аризоны Их сургуулийн биологич Чарльз Герб ажлын ширээ, харилцуур утас, компьютер, цүнх зэрэг зүйлд шинжилгээ хийснийхээ дараа эмэгтэй хүний энэ газруудад эрчүүдийнхээс 4 дахин их нян байгааг тогтоожээ. Үүнийг эрдэмтэн маань бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бараа тэр дундаа гарын тосонд маш их хэмжээний микро организм шингэдэгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

084
CAXAP

You may also like

Comments are closed.