Сонирхолтой

Бид амьдралынхаа туршид өдөр бүр хэрэггүй зүйлсэд хичнээн цагийг зарцуулдаг вэ?

Хүмүүсийн өдөр тутам хийдэг үйлдлүүд бидний амьдралын туршид үргэлжлэх цаг хугацаатай харьцуулж үзвэл хэр их цаг хугацаа болдог талаар та урьд өмнө бодож л байсан биз дээ. Тийм ч учраас бид та бүхэнд хүн амьдралынхаа туршид ямарч үр дүнгүй зүйлсэд хичнээн их цаг зав зарцуулдаг талаарх сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

1. Унтах гэж оролдох

Хамгийн сонирхолтой нь хүн амьдралынхаа туршид дунджаар бүхэл бүтэн 7 жилийг зөвхөн унтах гэж оролдож байхдаа өнгөрүүлдэг гэнэ. Нийт хүн амын судалгаанаас үзэхэд нэг удаа хүн унтах гэж дунджаар 20 минут зүүрмэглэдэг гэнэ шүү.

2. Машины зогсоол хайх

Хүний амьдралын цаг хором мөч бүр чухал байдаг шүү дээ. Тэгвэл дэлхийн нийт хүн амын дунджаас авч үзвэл хүн дунджаар 248 хоногийг зөвхөн машины зогсоол хайж өнгөрүүлдэг байна.

3. Дэлгүүр хэсэx

Эмэгтэйчүүдийн хувьд тэд амьдралынхаа туршид дунджаар 8.5 жилийг зөвхөн дэлгүүр хэсэхдээ зарцуулдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь эрчүүд ч гэсэн ойролцоо байдаг бөгөөд энэ нь эхнэр эсвэл найз бүсгүйгээ даган явдагтай холбоотой юм гэнэ.

4. Дэглэм барих

Хүн бүр л амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар хоолны дэглэм барьж үзсэн байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэд дунджаар 17 жилийг хоолны дэглэм барьж өнгөрүүлсэн байдаг гэнэ шүү.

5. Биеэ бэлдэх

Болоогүй л байна уу? гэдэг асуулт амьдралын туршид маш олон тохиолдох бөгөөд эдгээр асуултууд нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог гэнэ. Тэд амьдралынхаа туршид дунджаар 136 хоногийг зөвхөн энэ асуултыг сонсож өнгөрүүлдэг гэнэ шүү. Харин эрчүүдийн хувьд 46 хоног байдаг байна.

6. Дасгал хийх

Дасгалыг хүн бүр л хийдэг мэтээр боддог боловч яг үнэн хэрэгтээ хүн амьдралынхаа туршид дасгал хийхдээ тун бага цагийг зарцуулдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Хүн дунджаар ердөө 1 жил 4 сарыг л дасгал хийхэд зарцуулдаг гэнэ.

7. Зурагт, дэлгэцтэй бүх төрлийн зүйлс үзэх

Энэ ойлголт нь технологийн хөгжилт цэцэглэлтийн үеэс эхтэй бөгөөд хүн гэгч нь амьдралынхаа туршид дунджаар 11 жилийг ямар нэгэн дэлгэцтэй зүйлс үзэж оролдож зарцуулдаг гэнэ шүү. Гэвч ирээдүйд энэ тоо нь өсөх хандлагатай байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар бол 17 жил хүртэл өсөх магадлалтай юм гэнэ.

8. Сууж өнгөрүүлэх

Мэдээж өдөр бүр бид ямар нэгэн байдлаар үргэлж сууж байдаг шүү дээ. Ажил дээрээ сууна, машиндаа сууна, хоолны ширээний ард сууна гэх мэтчилэн. Тэгвэл хүн дунджаар амьдралынхаа туршид 21 жилийг сууж өнгөрүүлдэг байна.

9. Нойлд бие засах

Судлаачдын мөн олж тогтоосноор хүн гэгч амьтан дунджаар амьдралынхаа туршид 92 хоногийг нойлд бие засахад өнгөрүүлдэг гэнэ. Гэхдээ бүх нийтийн дундаж гэдгийг та анхаараарай.

10. Дугаарлах

Бид амьдралынхаа бүхэл бүтэн 235 хоногийг зүгээр л ямар нэгэн зүйлсэд дугаарлан хүлээхдээ өнгөрүүлдэг байна. Хайран сайхан өдрүүд минь. Гэхдээ судлаачид ирээдүйд дугаарлах үзэгдэл байхгүй болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ шүү. Тиймээс бүү шантраарай найзуудаа.

thekaip.cc™

023
smoow

You may also like

Comments are closed.