Дэлхий

Аав нь эцсийн мөчдөө амжин түрдэг тэрэгтэй ирж охиноо гэрлүүлжээ

ДейлиМэйл-д мэдээлснээр ийм нэгэн сэтгэл шимшрүүлэм явдал Филиппиний Манила хотод болжээ. 65 настай Педро Вилларин гэдэг өвгөний хо рт ха вдар эцсийн шатандаа оржээ. Энэ үеэр охин Шарлотто нь Марк Кордова гэдэг залуутай гэрлэхээр болж хурим товлогджээ. Гэсэн ч эцгийх нь бие улам муудсан тул хурмыг хоёр сараар наашлуулж энэ сарын 9-нд яаралтай хийжээ. Хо рт ха вдартай өвгөн хуриманд эмнэлгийн машинаар иржээ.

Машинаас буулгаад түрдэг тэргэнд хэвтүүлсэн байна.

Тэрээр тэргэнд хэвтсэн хэвээрээ охиныхоо гараас нь атган нөхөрд нь хүлээлгэн өгч эцэг хүний сүүлчийн хүслээ биелүүлж чаджээ.

Мөн хүргэн охин хоёртоо сургааль хайрлаж аз жаргал хүсжээ.

Ү хлийн ирмэгт ирсэн ч бие сэтгэлийн маш их хүч тэнхээ гарган охиныхоо хуриманд оролцсон өвгөн олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Энэ бүхний дараа бие нь муудаж ухаан самуурсан тул эмнэлэгт хүргэжээ.

Өвгөний урьдчилан захисны дагуу хурим цаашаа үргэлжилсэн байна.

Охин нь “аавыгаа биднийг орхино гэдгийг мэдэж шаналж байгаа ч миний хуримыг үзэх гэсэн хүслийг нь амьдад нь амжиж биелүүлж чадсандаа баяртай байна” гэжээ. Өвгөн ухаан орохгүй байсаар гурав хоногийн дараа хорвоогоос хальжээ.

028

You may also like

Comments are closed.

More in Дэлхий