Дэлхий

Долоон жилийн хугацаанд өдөр бүр 10 аяга кофе уусан эмэгтэйд юу тохиолдов?

Хятадын 30 настай эмэгтэй хэт их кофе тогтмол уусны үр дүнд өөрийн наснаас хоёр дахин их настай хүнийх шиг ястай болсноо мэджээ.Хубэй мужид оффисын ажил эрхэлдэг тэрээр саяхан ханиад хүрч, ханиалга нь хүндрэн хэдэн долоон хоногоор бугшуулан ханиалгажээ. Нэгэн шөнө тэр зогсолтгүй 10 орчим минут ханиалган цээж нь тэсвэрлэшгүй хүчтэй өвдсөн аж. Маргааш өглөө нь тэр Вухан төв эмнэлэгт эмчлүүлэхээр очсон ч олж мэдсэн зүйлдээ өөрөө ч цочирджээ.

Рентгений дараа эмч хүчтэй ханиалгын улмаас түүний гурав, дөрөв, тав дахь хавирга нь цуурсанаас хүчтэй өвдөлт өгөн цээж нь тэсвэрлэшгүй өвдөхөд хүрсэнийг илрүүлсэн байна.

Нэмэлт дүгнэлт хийх явцад, тэр кофег ус шиг уудаг байснаа хүлээн зөвшөөрсөн ба 7 жилийн турш өдөрт 10 орчим аяга уудаг байсан хэмээн мэдэгджээ.

Тэрээр ясны эрдэсийн нягтралын сорил хийлгэсэн ба уг сорилоор түүний ясны бүтэц нь 60 настай хүнийхтэй төстэй болохыг илтгэсэн хэмээн Вухан оройн мэдээ мэдээлжээ. Тэр ч байтугай яс сийрэгжилт явагдаад эхэлснийг тогтоосон байна.

Тус эмнэлгийн цээжний мэс заслын хэлтсийн захирал, доктор Чен Баожун Залуучуудын дунд остеопороз буюу ясны сийрэгжилт нэмэгдэж буйг онцолсон байна. Түүний хэлснээр энэ нь дасгал хөдөлгөөн дутагдах, архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хийжүүлсэн ундаа, кофег тогтмол хэрэглэх зэрэг буруу зуршлуудаас үүдэлтэй аж.

2015 онд Европын Хүнсний Аюулгүй Байдлын газар (EFSA) нь кафейны эрсдлийг үнэлэх, хүн амын аюулгүй хэрэглээг хангах жишиг стандартыг бий болгосон ба тус стандартыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага баталсан юм.

CCTV News-ийн мэдээлснээр:

  • Нэг удаагийн хэрэглээ 200 мг буюу түүнээс бага, өдөрт 400 мг-аас хэтрэхгүй бол энэхүү хэрэглээ нь аюулгүй байдалд асуудал үүсгэдэггүй.
  • Жирэмсэн эмэгтэй өдөрт 200 мг-аас хэтрэхгүй байх ёстой.
  • Кафейн нь хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдэд эрсдэлтэй байдаг ч аюулгүй хэрэглээний талаар тодорхойлох мэдээлэл дутмаг байдаг.
  • Ерөнхийдөө хэрэглээ нь биеийн жингийн килограмм тутамд 3 мг-аас хэтрэхгүй байх ёстой аж.

025
smoow

You may also like

Comments are closed.

More in Дэлхий