Дэлхий

Шоронтой танилцах аялалын үеэр аавтайгаа таарсан хүү баярласандаа уйлжээ

Тайландын нэгэн шоронд сэтгэл хөдөлгөсөн явдал болсон тухай ДейлиМэйл мэдээлжээ. Тус улсад залуу үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургуулийн ахлах ангийн сурагчдыг шоронтой танилцах аялалд явуулдаг. Районг мужид болсон аялалын үеэр доорхи явдал болсон тухай Аром Кунмунг гэдэг хөтөч цахим хуудсандаа бичжээ. Сурагчдыг шоронтой танилаж байх үед нэгэн хүү нэгэн хоригдолыг хараад таг зогсжээ. Улмаар хүүгийн нулимс нь даган урсахыг хөтөч анзаарч учрыг нь асуужээ.

-Чи яагаад уйлав ?

-Тэр хүн миний аав, энд таараад мэл гайхаж цочирдоод …

Хүү аавтайгаа уулзахыг гуйсанд хөтөч харгалзагч нарт хүсэлтийг нь дамжуулжээ. Харгалзагчийг зөвшөөрөхөд аав хүү хоёр ухасхийн тэврэлдэн уулзжээ.

Үүнийг харсан олон хүн уйлсан гэж хөтөч цахим хуудсандаа бичжээ.

-Аав хүүгээ үнсээд “хүүгээ их санадаг, энд байгаадаа ч харамсдаг. Аав нь суллагдаад өөр хүн болноо” гэсэн. Мөн “Чи надаас ичиж байна уу?, аав чинь шоронд суугааг ангийн найз нар чинь харлаа шүү дээ” гэхэд хүү нь “Үгүй надад ичгэвэртэй биш байна” гэсэн. Улмаар тай ёсоор аавынхаа өлмийд мөргөж хүндэтгэсэн.

Хүү аавыгаа хэрэгт холбогдсоныг нь дуулсан ч бүр шоронд орсоныг нь мэдээгүй байсан гэнэ.

021

You may also like

Comments are closed.

More in Дэлхий