Дэлхий

Шууданч тагтаа 194 цэргийн амийг аварсан түүх

Энэ явдал дэлхийн 1-р дайны үед 1917 онд болжээ. 9-рд нь Мёз-Арганскийн чиглэлд давшсан Францын армийн да йралтанд Америкийн явган цэргийн 77-р дивиз оролцсон Давшилтын явцад дивизийн 10 рот/500 цэрэг/ үндсэн хүчнээсээ хэт тасран урагшилсанаас германчуууды бүслэлтэнд бараг оржээ. Бүслэлтэнд орсон ротуудтай холбоо бүрэн тасарсан дивизийн штабд тэднийг “Алдагдсан батальон” хэмээн нэрийджээ.

Бүслэлтэнд орогсодын га лт зэ всэг, су м бай лдааны хэрэгсэл, хүнс нь бүрэн шавхагдаж цэргүүд нь эцэж туйлдсан. 10-р сарын 4-нд “алдагдсан батальон”-ы удирдлагыг гартаа авсан Чарльз Уайт Уиттлиси шууданч тагтаагаар мэдээ хүргэхээр шийджээ. Тухайн үед холбооны ангийн мэдэлд 10 тагтаа байсан гэнэ. Эхний тагтаа нь ар талд хүрч чадсан ч хошууч өөрийн байрлалынхаа солбицолыг буруу тэмдэглэсэн мэдээлэл явуулж аймшигтай алдаа гаргажээ. Бүслэгдсэн цэргүүдээ их б ууны галаар дэмжсэн Америкийн их б уучдын шуурган гал германчууд дээр бус харин “Алдагдсан батальон”-ы толгой дээр бууж эхэлжээ. Өөрийн талын их б ууны галд олон арван цэрэг а лагдаж ша рхадсаар ердөө 194 цэрэг үлджээ. Хошууч мэдээллийг залруулахаар ахин дахин шууданч тагтаа нисгэсэн ч аль нь ч ар талд хүрч чадсангүй. Бүсэлсэн германчууд шууданч тагтааг ээлж дараалан буудан унагасаар байв. Эцэст нь хамгийн сүүлчийн “Шер Ами”/ францаар хонгор найз/ гэдэг нэртэй тагтаа үлджээ. Энэ тагтаанд өөрийн байрлалын тухай зөв мэдээллийг их б ууны галыг зогсоох хүсэлтийн хамт дайсан. 194 цэргийн амьд үлдэх эцсийн найдварыг тээсэн тагтаа ердөө 25-хан минутын дотор галын шугамыг даван ниссээр 77-р дивизийн штабд хүрчээ. Нисэх зуураа хэд хэдэн удаа шархдаж өрөөсөн хөлөө тэс б уудуулсан ч мэдээллийг хүргэж чадсанд их бууны гал зогсож цэргүүд аврагджээ. 10-р сарын 8-нд “Алдагдсан батальон” үндсэн хүчтэйгээ нийлжээ.

Баатарлаг тагтаа 1919 оны 6-р сард ү хсэн агаад өдгөө чихмэл нь Америкийн Смитсоновын их сургуулийн музейд хадгалагдаж байна.

025

You may also like

Comments are closed.

More in Дэлхий